Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн "Сумын заан" шүлгийг залуу жүжигчин н.Энхбаярын уншсан хувилбараар толилуулж байна.
Уг хувилбар "Бас л завгүй-2" Монголын яруу найргийн шилдэг цоморлиг цомогт багтсан юм.
http://www.youtube.com/watch?v=5ETmQV8dpHo
Friday, April 1, 2011
Monday, June 7, 2010
Friday, June 4, 2010
Sunday, May 2, 2010
“ЯРУУ ЭГШИГЛЭН-2010” оюутны яруу найргийн наадам
Яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутны яруу найргийн наадам 5 сарын 10-нд Монголын хүүхдийн ордны бага танхимд 16.00 цагаас гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Наадамд МУИС, ШУТИС, "Их Монгол" дээд сургууль, Радио, телевизийн дээд сургууль, "Гурван Эрдэнэ" дээд сургууль зэрэг 20 гаруй их, дээд сургуулийн 70 гаруй оюутан, залуус өөрсдийн бүтээлээ ирүүлсэн байв.Үүнээс 15 залуу яруу найрагчийн бүтээл 2-р шатанд тэнцсэн байсан агаад тэд ээлж дараалан шүлгээ уншиж, өрсөлдсөн юм. Тэмцээнийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын хошой тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Чимиддорж, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Баттөмөр нар шүүсэн агаад тэмцээний дүн гарахад МУИС-ийн оюутан н.Нямдорж "Яруу эгшиглэн-2010" наадмын тэргүүн байрын шагнал хүртлээ.
Monday, April 26, 2010
"Монгол хэмээх сүргэн шүлгэн" видео зохиомж
Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн " Монгол" хэмээх сүрэг шүлгэнд хийсэн видео зохиомжийг эрхэм таньд толилуулж байна. Монгол улсын гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Г.Равдангийн уншсан энэхүү бүтээлийг 2007 онд дүрсжүүлсэн юм.
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Posts (Atom)